Түгээмэл асуултууд
Захиалга хэрхэн өгөх вэ?
Та энэ вэб сайтаар эсвэл манай ажилтантай чатлаж захиалга өгөх боломжтой. Вэбээр захиалахдаа:
- Нүүр хуудасны “Бүтээгдэхүүн үйлчилгээ”-нээс эсвэл хайлтаар хэвлүүлэх зүйлээ сонгоно.
- Хэмжээ, тоо ширхэг, нэмэлт үйлчилгээгээ сонгоод “Үнийн санал авах” товч дарна.
- Утас, имэйлээ оруулахад үнийн санал имэйлээр тань очно.
- Үнийн саналын линкээ нээгээд “Захиалга болгох” товч дарснаар захиалга бүртгэгдэнэ.
Эх бэлдэх үү? Дизайн хийх үү?
Одоогоор бид эх бэлдэхгүй, дизайн хийхгүй байна. Бэлэн эхээ (PDF, Illustrator, JPG, Figma формат, bleed 2 мм) илгээнэ үү.
Захиалга өгсний дараа яах вэ?
Манай ажилтан таны файлыг шалгаж, хэвлэлд оруулна. Та “Захиалгын явц шалгах” дээр дарж, захиалгын мэдээллээ байнга авах боломжтой.
Ямар файл илгээх вэ? Файлын шаардлага?
PDF, Illustrator, JPG, Figma формат зөвшөөрөгдөнө. CMYK өнгө, 300 dpi, 2 мм bleed, бүх текст outline байх.
Файл буруу байвал яах вэ?
Файл буруу бол хэвлэлийн алдаа гарах эрсдэлтэй. Иймээс захиалга өгөхөөс өмнө мэдээллээ шалгаж баталгаажуулна уу. Шаардлагатай бол бид тантай холбогдоно.
Байнгын хэвлэлийн хэрэгцээтэй байгууллагад ямар нөхцөл санал болгох вэ?
Од Принтийн зорилго бол нэг удаагийн захиалга биш, удаан хугацааны хамтын ажиллагаа, итгэлцэл юм. Бид танай байгууллагатай гэрээ байгуулан чанартай үйлчилгээ, хөнгөлөлттэй нөхцөл санал болгох боломжтой.
Хэдий хугацаанд бэлэн болох вэ?
Вэб дээр тооцоолсон бэлэн болох хугацаа харагдана. Ачааллаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.
Яаралтай захиалга хийж болох уу?
Болно. Яаралтай захиалга нь тусдаа нөхцөл болон нэмэлт төлбөртэй байж болно.
НӨАТ орсон уу?
Тийм. Хэрэв өөрөөр заагаагүй бол бүх үнэ НӨАТ орсон байна.
И-баримтаа хаанаас авах вэ?
Захиалга өгөхдөө бүртгүүлсэн имэйл хаяг руу захиалга дууссаны дараа И-баримт очдог тул бүртгүүлсэн имэйл хаягаа шалгана уу. Дуусаагүй захиалга бол И-баримт очоогүй байгаа ба дуусмагц автоматаар илгээгдэнэ.
Татварын систем дээр И-нэхэмжлэх үүсгүүлж болох уу?
Зөвхөн төрийн байгууллага бол бид И-нэхэмжлэх үүсгэх боломжтой.
Ажилтантай энд дарж чатлана уу24/7
Зарлагын баримт авч болох уу?
Захиалгын явц шалгах хэсэгт захиалга дууссаны дараа “Зарлагын баримт авах” товч дээр дарж авна уу. Дуусаагүй захиалга бол товч ажиллахгүй.
НӨАТ хасуулж болох уу?
Боломжгүй. Бид МУ-ын хуулийн дагуу бүх орлого, зарлагаа бүртгэж, баримтыг зохих ёсоор олгоно.
Хүргэлт байгаа юу?
Бидэнд өөрсдийн хүргэлт одоогоор байхгүй. Та бэлэн болсон хэвлэлээ UB Cab хүргэлтээр авах боломжтой.
Өөрөө очиж авч болох уу?
Болно. Та хэвлэлээ өөрийн биеэр ирж авч болно.
Цагийн хуваарь?
Даваа–Баасан: 10:00–19:00. Бямба: 11:00–18:00. Нямд амарна.
Хаяг?
Дэлгэц дээрх өнгө яг адилхан гарах уу?
Дэлгэцийн өнгө болон хэвлэлийн өнгө бага зэрэг ялгаатай байж болно. 5–10% зөрүү гарах боломжтой.
Захиалга цуцлах боломжтой юу?
Захиалгын холбоос (нэхэмжлэхийн хуудас) дээрх “Захиалга цуцлах” товч дээр дарж цуцална. Хэрэв хэвлэлтэд орсон бол боломжгүй ба уг товч ажиллахгүй.
Захиалгаа өөрчилж болох уу?
Төлбөр ороогүй, хэвлэлтэд ороогүй үед захиалгын холбоос дээрх “Захиалга өөрчлөх” товчоор өөрчилнө. Хэрэв хэвлэлтэд орсон бол цуцлах, өөрчлөх боломжгүй ба “Захиалга өөрчлөх” товч ажиллахгүй.
Бартераар хэвлүүлж болох уу?
Яг одоогоор бид бартерын нөхцөл сонсохгүй байна, уучлаарай.
Зээлээр хэвлүүлж болох уу?
Болно. Storepay болон LendMN ашиглаж хүүгүй, шимтгэлгүй хувааж төлөөрэй. Хэрэв та уг app-уудаар төлбөрөө хийх бол бүтээгдэхүүнээ сонгож, үнийн санал аваад, үнийн саналын линк дээрх “Захиалга болгох” товч дараарай. Дараа нь чатаар захиалгын дугаар, сонгосон app, app-д бүртгэлтэй утасны дугаараа явуулснаар удахгүй таны app дээр нэхэмжлэх очино. Нэхэмжлэхийг баталгаажуулах дарснаар сонгосон бүтээгдэхүүн хэвлэлтэд орно.
Ажилтантай энд дарж чатлана уу24/7
Эх бэлдэхэд зориулсан хэрэгцээт холбоосууд
Эх бэлдэх, дизайн зурахад хэрэг болох холбоосуудаар зочлоорой.